Манай “Онги шүтээн” ХХК нь 2007 оноос хойш гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд 2019 оны байдлаар эмийн сан, үсчин гоо сайхан, нийтийн орон сууц, халуун усны газар, мах махан бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл зэрэг үйлчилгээний чиглэлээр өргөжүүлэн үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа билээ.

Ялангуяа “Эрүүл мах” төсөл боловсруулан сүүлийн жилүүдэд хагас боловсруулсан төрөл бүрийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд голлон анхаарч Монгол улсын хууль тогтоомж, стандарт шаардлага, холбогдох журамуудаад нийцүүлэн “Онги” хагас боловсруулсан, ангилсан мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Бид хонь, үхэр, ямаа, адууны махыг уламжлалт аргаар бэлтгэн шууд хэрэглэх боломжтойгоор төрөл бүрийн сонголттойгоор савлан нийлүүлж байна.     

 

Дараахь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа:

 

Үхрийн мах:

Үхрийн цул мах, үхрийн машиндсан мах, үхрийн хавирга

Хонины мах:

Хонины цул мах, хонины машиндсан мах, хонины ястай мах, хонины хавирга, хонины сүүл, хонины өвчүү, хонины годон, хонины чөмөг, тойгны яс

Адууны мах:

            Адууны цул мах, адууны хавирга

Тахианы мах:

            Тахианы гуя, тахианы мөч

Гахайн мах:

Гахайн зүссэн мах

Бууз, банш гэх мэт бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлж байна.

 

Хүндэтгэсэн: 

Гүйцэтгэх захирал:  Г.Эрдэнэбаяр

Мэдээлэл алга байна.